БОНХАЖЯ-наас хуш модны самар түүх  хугацааны талаар шинэ журам баталсан байна.

Тодруулбал, иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-наас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх эрхтэй. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл  байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм. Мөн самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авна. Харин  үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох аж.

Аравдугаар сард самрын болц бүрэн болдгоос гадна хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн түймэр гарахаас сэргийлж ийнхүү дээрх хугацааг тогтоосон гэнэ. Манай улсын хувьд самрыг гадагш  экспортлохийг зөвшөөрдөг.  Ингэхдээ хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх  ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Харин иргэддээ болц нь гүйцээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй самар гар дээрээс худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Б.ГЭРЭЛ