БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХАН ЗОЛГОЛТ ХИЙЛЭЭ

Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр БОНХАЖ-ийн Сайд Н.Батцэрэг, яамны нийт хамт олон, МБОИЗ-ийн ахмадууд, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамт олонтой төр, түмэн олноо төвшин амгалан байхыг бэлгэдэн золгож, хүндэтгэл үзүүлэв.

Энэ золголтын дараагаар МБОИЗ-ийн үе үеийн тэргүүн С.Дамдинсүрэн, Б.Батболд, З.Болдбаатар нар МБОИЗ-ийн настан буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь эрэн золгож, бэлэг гардуулав. Энэ жилийн золголтод Ц.Доржсүрэн, Ж.Гомбожав, Б.Дүгэрээ, Г.Тэгшжаргал, Б.Дашжамж, Д.Цэцгээ, н.Азар, н.Түдэвдорж, н.Дагвасүрэн нарын настан буурлууд ирлээ.

You May Have Missed