Ураны бохирдлыг хянах мониторингийн ажлыг зохион байгуулах талаар чадавхижуулах сургалт болов
Аливаа санхүүжилтийг хараат бус байдлаа хамгаалж, хангах боломжтой эх үүсвэрээс авч ажиллах нь МБОИЗ-ын үйл ажиллагааны үндсэн зарчим болгох талаар баримталж ажилладаг бөгөөд Сургалтын зардлыг Дэлхий дахины Ногоон Сан /Global Greengrants Fund/-аас тус хороо бие дааж бичсэн төслөөрөө авч санхүүжүүлэн хийв.
Сургалтаар Мониторинг, баримтжуулалт хийхийн ач холбогдол ба аргачлалууд, Баримтжуулалтын дасгал ажил, Орон нутгийн удирдлагуудтай харилцахын ач холбогдол ба эрх зүйн үндэслэлүүд, Компанитай харилцахын ач холбогдол ба эрх зүйн үндэслэлүүд, Ураны болзошгүй нөлөөллийн тухай /Проф.Тошионори Цубоучи/, Ураны мониторинг хийх төлөвлөгөө боловсруулах, батлах гэсэн сэдвүүдийн хүрээнд хийв.