2016 оны 3-р сарын 22-нд дэлхийн усны өдрийг тохиолдуулан МХАҮТанхим дээр “Ус ба уламжлал” хэлэлцүүлгийг МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар, Дэлхийн ус түншлэл ТББ, БОНХАЖЯам хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д. Батцогт, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх О. Чулуунбилэг нар оролцож, доктор Д. Басандорж “Усны соёл ба боловсрол”, АУ-ны доктор, Мамба дацан хийдийн хамба лам Д. Нацагдорж “Ус ба байгаль ертөнц түүний уялдаа холбоо”, Бурхан урлаач Д. Ухаанзаяа “ Усыг хүндэтгэн дээдэлж байсан уламжлал” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийв.

Уг арга хэмжээнд БОНХАЖЯ-ны Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Ш.Мягмар,  МБОИЗ-ийн НП-ын дэд дарга, Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан ТББ-ын тэргүүн А.Оюунчимэг, НП-ын хуулийн зөвлөх, Сайн үйлс ТББ-ын тэргүүн Н. Баасанжав нар оролцлоо.