Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгтэй МБОИЗ-ийн гишүүд Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд уулзалт хийж, ногоон хөгжлийн бодлогын тулгамдсан асуудлуудаар санал солилцов.

-Иргэний оролцоо

-Усны засаглал

-Хөрсний бохирдол

-Уур амьсгалын өөрчлөлт

-Парисын тунхаг зэрэг асуудлуудад зөвлөх О.Чулуунбилэг  онцгойлон ач холбогдол өгч  эдгээр асуудлуудын дагуу санал солилцох, хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нийт оролцогчидын саналыг сонсож, байгаль хамгаалах өдрүүдээр Иргэний нийгмийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаараа  байр сууриа тодорхой илэрхийлэв.

Уулзалтанд оролцсон мэргэжлийн хороод, Ногоон парламентийн төлөөлөл нэгдсэн байр сууриа илэрхийлж, өөрсдийн ТББ-уудын хийж буй ажил, төрөөс анхаарах асуудлуудаа танилцуулав.