2016 оны 12 сарын 27-ны өдөр МБОИЗ-ийн шинэ жилийн цэнгүүн болов. Та бүхэнд фото сурвалжлага хүргэж байна.

Үгүй тэр ээ… Харж байна уу. Согтож шогтохгүй, гэхдээ хундагаа хоосон орхихгүй, ая дуутай хамтдаа талбайд хүн орох зайгүй болгож дискодоно, вальс эргэнэ, доргионо гээд л тангараг өргөөд байна шүү нөгөө жигүүрийнхэн. Ганбаа минь хамаагүй факт цацав гэж сануулахаа ч мартахгүй байна шүү, сэргэлэн гэдэг нь…

Хошин тоглоомын ялагч болохын төлөө багууд бэлэн болоод байна.

… ёстой хошин тоглоом гэж үүнийг л хэлнэ шүү, хөгжөөн дэмжигчидийн хэсэг …

Тэргүүн Б.Эрдэнэ МБОИЗ-ийн хамт олноос экс тэргүүн С.Дамдинсүрэндээ зориулан бэлтгэсэн дурсгалын зүйл гардуулахаар танилцуулж байна.

Цэнгүүний үеэр ТББ-ууд харилцан мэдээлэл солилцож Удирдах зөвлөлийн гишүүн Д.Басандорж докторын санаачилсан, “МБОИЗ-ийн ногоон төгөл” байгуулах ажлыг дэмжиж “Хонгор говь” ТББ-ын тэргүүн хатагтай С.Тунгалаг 108 мод, “Ойчид цэцэрлэгчидийн холбоо” ТББ-ын тэргүүн, хатагтай Д.Баянбилэг залуу ТББ-уудад үрсэлгээ, 2-6 настай суулгац, ажлын албанд 250,000 төгрөг хандивлаж ирэх хаврын ногоон өдрүүдээр хамт олноороо хийх ажлаа төлөвлөв.

Манай цэнгүүний хамгийн сонирхолтой хэсэг:

Авъяаслаг МБОИЗ-чуудтай танилцана уу. Монголчууд авъяастай гэж үнэн юм аа.

Бүх ард түмний урлагын үзлэгийн Алтан медальт, уран сайханч, доктор Д.Басандорж ая дуугаа өргөж авъяаслаг МБОИЗ-чуудын салхийг хагалав.

Араас нь залгаж Хяналтын хорооны дарга С.Дамдинсүрэн, Ногоон парламентийн тэргүүлэгч Баянбилэг, Наранцэцэг, Чимгээ, Архангай аймгийн салбар зөвлөлийн дарга Отгондулам, үе үеийн ажлын албаны захирлууд, ажилтнууд, залуу гишүүд дэмжигчид, МБОИЗ-ийн төслийн багийнхан … гээд авъяастануудын тулаан үргэлжилэв.

хөгжөөн дэмжигчид уухайлан түрж, караокедсоноор энэ өдрийн цэнгүүн өндөрлөв.

…Хөгжөөн дэмжигчидийн хэсгээс..

Ирэх жилийн цэнгүүн хол байна даа хол байна.

Одооноос хөгжим тоглож, ноот уншиж сурахгүй бол ирэх жил уучлаарай Та…  юм байна.

МБОИЗ-ийнхон авьяастай аааа.