Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн /МБОИЗ/ УЗ-ийн гишүүн, “Ан агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн, Доктор С.Амгаланбаатарын санаачилгаар “Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг ТББ-д хариуцуулан бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлснээр хүрсэн сайн туршлагыг дэлгэрүүлэх нь” төслийг МБОИЗ Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлагаа хуваалцах зорилгоор “Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг ТББ-д хариуцуулан бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлснээр хүрсэн сайн туршлагыг дэлгэрүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг Дорноговь аймгийн Даланжаргалан суман дэх Их нартын БЦГ-т зохион байгуулж байна.  Сургалтыг МБОИЗ-ийн бүх аймгуудын салбар зөвлөлийн төлөөллүүд, нөхөрлөл, бүлгүүдийн төлөөлөгчдөд зориулан зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, семинар нь ТХГ-ын менежментийг гэрээгээр хариуцан хэрэгжүүлэх бодит боломж бий гэдгийг сонирхогч нөхөрлөл, ТББ-уудад ойлгуулах, улмаар төрийн байгууллагадаа туслах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Орон нутгийн ТББ-ууд ТХГ-ын менежментийг хэрэгжүүлэх сонирхол байдаг боловч мэдээлэлгүй, мэдээлэл авах боломжгүй байдаг байна.

Тиймээс энэ чиглэлийн мэдлэгтэй болох, туршлага судлах сонирхолтой байгууллагууд олон байдаг учраас тус сургалтыг нүдээ олсон үйл ажиллагаа боллоо хэмээн оролцогчид дүгнэж байна.

Уг сургалтанд МБОИЗ-ийн УЗ гишүүд, ажлын алба, орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар, ногоон парламентын тэргүүлэгч гишүүд, БОАЖЯам болон Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл зэрэг 40 гаруй хүн оролцож байна.

МБОИЗ-ийн ажлын алба