https://www.facebook.com/ Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Дээрх хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд, хоёр байгууллагын ажиллагсдад зориулсан гадаад дотоодын мэргэжлийн сургалт уулзалтыг зохион байгуулах, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, ажлын байранд зуучлах, үйлдвэр уурхайд оюутан дадлагажуулах, судалгаа шинжилгээ, техник технологийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх, туршлага мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллахаар тогтов.

Хамтын ажиллагааны гол зорилго нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлэх, хариуцлагатай, мэдлэгтэй, өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх, уул уурхайн салбарын өсөлт хөгжлийг дэмжсэн судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын үйл ажиллагаанд стратегийн ач холбогдол бүхийл харилцааг бий болгоход оршиж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах, зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр байгууллагын удирдлагаас гадна холбогдох мэргэжилтнүүд байлцаж монгол улсын унаган байгалийн эвдрэл, гол мөрөн ус горхи, түүнээс тэжээгдэж буй амьд бүхний хувь заяа, ирээдүйн төрх байдлын талаар тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож үүний гарц гаргалгаан дээр эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүд, мэдээ мэдээлэл, өөрсдийн дуу хоолой, байр сууриа олон нийтэд зөв хүргэхэд ямар санал санаачилга өрнүүлж болох талаар санал солиолцов.

МБОИЗ- ажлын алба