Хөх монголын эрс эд бяраа гайхуулж
Хурдан морьдын тоос тэнгэрт тулан багантаж
Исгэрэн шуугах сум нь алдалгүй онож
Энэ ертөнцөд монгол наадам эхлэв
Найман зууны тэртээ миний өвгөд
Нар хур тэгширсэн энэ л өдрийг сонгож
Найман зүгийн улсыг атаархтал
Ногоон дэнжийг хотойтол наадамлах нь гайхалтай…