МБОИЗ-ИЙН ТЭРГҮҮН “ЭКО ЭЛЧ” –ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

0
1173

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ, АНУ-ын Нью Мексикийн байгаль орчны судалгааны хүрээлэнгийн захирал Пол Робинзон, АНУ-ын Калифорния мужийн судлаач Рик Хампрес, ОХУ-ын судлаач Солонго Намсраев, МБОИЗ-ийн төслийн нэгжийн захирал Б.Баттогтох, ажлын алба, гишүүн байгууллагын төлөөлөл Долдугаар сарын 28–ны өдөр “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ийн үйл ажиллагаатай  газар дээр нь очиж танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Баруун хараа хотод үйл ажиллагаа эрхлэгч н.Дагвадорж нь МБОИЗ-ийн нэрэмжит шагнал болох “Эко элч-Жишиг өрхийн аж ахуй эрхлэгч” –ээр тодорсон байна.  “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ – нь ард иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор “Байгаль” сургалтын төвийг нээгээд нэг жилийнхээ ойтой золгож байгаа аж. Тус байгууллага нь 2 га талбайг цэцэрлэгжүүлж, 40 орчим нэр төрлийн мод, өргөст хэмх, амтат чинжүү, тарвас, үхрийн нүд болон 20 –иод нэр төрлийн жимс, хүнсний ногоо тариалж, орон нутгийн хүнсний хэрэглээний тодорхой хувийг хангахаас гадна байгаль экологи, аграномын чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.