6 May 2018, 12:00-16:00, Ulaanbaatar, Mongolia “World Urban park day – Spring festival 2018” will be hosted by Mongolian Environmental Civil Society (MECC) together with the National Urban Park of Mongolia. During the community event, the visitors will enjoy the Green expo, festival parade, thematic concert, art and street culture performance of students to celebrate the spring with the visit by special advisor to the President of Mongolia on environmental policy Mr.Purevdavaa. There will be plenty of recreational and advocacy activities to appreciate the importance of green spaces.

2018 оны 5-р сарын 6-ны Ням гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс санаачлан Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг Үндэсний  Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Хаврын баярыг хамтран зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, СУИС, Сити Их Сургууль, , Гандантэгчэнлин хийд ажиллана.

Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бол 2018 онд 4-р сарын 28-аас 5-р сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээнүүд болж байна. Улс орон бүр өөрийн оронд зохион байгуулагддаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг  www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг байна.

Энэхүү Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, “ногоон хариуцлага”-ын талаар ойлголт өгөх,  эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Тус арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригдсан бөгөөд тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Д.Пүрэвдаваа оролцоно.

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдоно. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой.

ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ӨДӨР
ХАВРЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
2018 оны 5-р сарын 6 -ны Ням гараг
ЦАГ ХӨТӨЛБӨР
12:00 – 12:30
Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрийн нээлтийн үйл ажиллагаа
12:30 – 13:00 “Ногоон хариуцлага” дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, 10 байгууллага, 300 хүн
13:00 – 13:20 Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн талаарх мэдээлэл: 5 шилдэг хүрээлэнгийн мэдээлэл Монголын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн танилцуулга, сайн туршлагаас:

  • Соёл амралтын хүрээлэн
  • Дарханы “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн
  • Эрдэнэтийн “Хөх Монгол цогцолбор”
  • Дорноговь, Даланжаргалан, Их нартын БНГ
  • Говь-Алтай аймгийн Чандмань сум дахь цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээлэл
13:20 – 14:20 “Ногоон дэлхий” урлагийн тоглолт:90 хүн

  • СУИС-ийн клубын гишүүд оюутанууд
  • Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн
  • Улаанбаатар хот дахь Салбар сургуулийн сурагчид
  • Сити Их Сургуулийн дизайны сургуулийн оюутанууд
  • МУ-ын консерваторийн дулаачийн ангийн оюутанууд
14:30 – 16:00

“Ногоон экспо”

Зөвлөгөө, сурталчилгааны булан, МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд, бизнесийн байгууллагуудын асар ажиллана

Сурталчилгаа, нөлөөллийн хөтөлбөр

Гандантэгчэнлин хийд Монголын Залуучуудын Холбоо

Соёлын хөтөлбөр

СУИС

  • street music
  • Хөрөг зураг зурах үйлчилгээ
  • Террариум үзүүлбэр
  • “Ногоон хариуцлага” үг бүтээх, дрон зураг авалт
16:00 – 16:15 Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрийн хаалт, МБОИЗ

Холбоо барих: Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл , Хан-Уул дүүрэг, Зайсан, Цэнгэг усны нөөц, Байгаль Хамгаалах Төв, 310 тоот

Утас: 70131400, 99663996

Мэйл: irgenii.zuwlul@gmail.com

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here