“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг 2019 оны 3-р сарын 19-ний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын өрөөнд боллоо.

       Хэлэлцүүлэгт МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, С.Дамдинсүрэн, Ч.Хонгорзул, Төрийн бус байгууллагын төлөөлөл Н.Баасанжав, Ж.Түдэвдорж, Г.Хишигдорж, Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж, АА-ны мэргэжилтэн Ч.Дулмаа “Босоо хөх монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо” ТББ, “Онги голынхон хөдөлгөөн” ТББ, иргэн Ц.Энхбаяр, хуульч Дашдэмбэрэл нар оролцлоо.

     Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул Төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэн дахин уулзалт товлох, ашигт малтмалын лиценз олголтыг зогсоох, “Алт-2” хөтөлбөрийн үр дүнг танилцуулахыг шаардах зэргээр цаашид хэрэгжүүлэх ажлуудыг нэгтгэн УЗ-ийн гишүүн Д.Ганболд хариуцан ажиллахаар боллоо.