УЛСЫН ХЭМЖЭЭНД ТҮЙМЭР, ХУУРАЙШЛЫН ЗЭРГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

0
1419

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт гарсан түймэр тэлж,  баруун тал нь Турагтхан уул, урд тал нь Цагаан горхи, зүүн тал нь Амгалантийн гол чиглэлд баруунаас урагш 17 км өргөн, 15 км өргөнтөй 24,4 га газрыг хамран шатаж байна.  Түймэрт  аймгийн ОБГ, Үндэсний   аврах  анги, Батширээт, Биндэр сумын  иргэд, нийт 28 автомашин, 30 морь, 235 хүний бүрэлдэхүүнтэй унтраахаар   ажиллаж   байна.

2019.04.29-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг  Чингис баал гэдэг газар гарсан хээрийн түймэрт ОБГ-ын алба хаагч 2 автомашин, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, төмөр замын өртөөнөөс 10 ажилтан, Хилийн отръядаас 4 бүлэг 25 хүн, хилийн заставаас 5 хүн, Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 1 машин 9 хүн түймрийн голомтод  ажиллаж өчигдөр өдөр цурманд оруулан, орой бүрэн унтраасан байна.

Өчигдөр Увс аймгийн Сагил, Түргэн, Улаангом сумын заагт хээрийн түймэр гарч, Улаангом сумын Онцгой байдлын 28 албан хаагч, 4 техниктэйгээр цурманд оруулан манаж байна.

Хуурайшилтын байдлаар:

         Түймрийн     IY     зэрэглэл     буюу   түймрийн     нэн   аюултай     зэрэгт: Увс аймгийн Улаангом,  Баруунтуруун,    Завхан     аймгийн    Нөмрөг, Улиастай,  Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Тариалан,Цагаан-Үүр, Шинэ-Идэр,    Булган  аймгийн   Булган, Тэшиг,   Хутаг, Ингэт толгой,  Орхон     аймаг,   Сэлэнгэ   аймгийн   Сүхбаатар,  Орхон,   Ерөө,      Цагааннуур, Орхонтуул,       Баруунхараа,  Дархан-Уул аймаг,   Төв  аймгийн Зуунмод,  Мөнгөнморьт,  Хэнтий   аймгийн  Өндөрхаан,  Баян-Овоо,  Дадал, Биндэр,   Дархан,     Дорнод     аймгийн   Дашбалбар, Халх гол,   Баян-Уул,

Түймрийн       III     зэрэглэл    буюу    түймрийн    аюултай     зэрэгт: Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул,    Хөвсгөл аймгийн  Мөрөн, Чандмань,Рашаант, Архангай аймгийн  Цэцэрлэг, Эрдэнэмандал, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Могод орчмын бүс нутаг  хамрагдаж байна.