Буянт-Ухаа дахь “Ногоон төгөл”-д мод тарих ажилд оролцсон МБОИЗ-ийн гишүүд маань цаашаа явж ХУД-ын Шувуун фабрик дахь “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын Тэргүүн, манай Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтанцацралтын Асрал агропаркын үйл ажиллагаатай танилцлаа.

      Эх орны хөрсөнд ургуулсан органик хүнсээр Монголчуудаа хангах уриатай тус агропаркад өргөст хэмх, гүзээлзгэнэ, бууцай, юуцай зэрэг олон төрлийн жимс, хүнсний ногоо тарьж ургуулж байна.

        Х.Алтанцацралт нь хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд жилийн 4 улиралд шинэ жимс, ногоо ургуулан хэрэглэх боломжтой агропарк барьж Нийслэлчүүдийг эх орны хөрсөнд ургуулсан, химийн бодисоор бордоогүй, цэвэр органик хүнсний ногоогоор хангах зорилт тавин ажиллаж байна.