Ховор амьтдын түүхий эдийг худалдан борлуулахаар завджээ

0
1109

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид дараах гэмт хэргүүдийг илрүүлээд байна. 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон Цаа буганы эвэр 4 ширхэг, аргаль хонины эвэр 2 ширхэг, янгир ямааны эвэр 1 ширхэг, тас шувууны хөл 2 ширхэг, саарал чононы 4 ширхэг арьс, хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо 3 ширхэг, савар 4 ширхэг зэрэг ангийн түүхий эдийг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тэрчлэн химийн хорт аюулт бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалах зөрчил хэрэг ихээр бүртгэгдэх боллоо. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн “О” нь 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Е, О нар нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Д” нь Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалцгаая.