Уул уурхай, ашигт малтмалын лицензийн хяналт шалгалт

0
863

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынн захирагчаас түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн болон ард иргэдийн саналаар лицензийг цуцалсантай холбоотой 33 аж ахуйн нэгж байгууллага Засаг даргатай эвлэрлийн гэрээ байгуулаад хугацаатай үүрэг авсан.

Үүргийн хэрэгжилтийг шалгахад Хан-Уул дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг 7 аж ахуйн нэгжбайгууллагууд хугацаатай үүрэг амлалтаа биелүүлээгүй, Мэргэжлийн хяналтын тавьсан лац ломбыг хөдөлгөсөн, зөрчил гаргасан “Батшил” ХХК, “Даян оргил” ХХК, “Орд талст” ХХК, “БТМГ” ХХК зэрэг компаниуд үүрэг даалгавар хангаагүй учраас лицензийг нь цуцлах саналыг ажлын хэсгээс гаргасан.
Налайх дүүрэгт байршилтай зарим нэгэн аж ахуйн нэгж байгууллагыг газар дээр нь дахин шалгасан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын тавьсан лац ломбыг хөдөлгөж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан “Батшил” ХХК, “БТМГ” ХХК-уудын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг шалгуулахаар харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Зарим нэгэн аж ахуйн нэгж байгууллагууд нөхөн сэргээлт хийгээгүй, хийсэн нь үр дүнгүй, үйл ажиллагаа явуулаагүй 2-3 жил болсон, БОАЖЯ-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ТЭЗҮ, БОНҮнэлгээ хийлгүүлээгүй, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулаагүй зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ажлын хэсэгт тавьсан