ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАГТ АЖИЛЛАВ

0
793

Хууль бус мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх, хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж Өвөрхангай аймагт ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон БОАЖЯ-ны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 11-11 мэдээллийн төвд ирсэн мэдээллийн дагуу газар дээр нь шалгах ажлыг хийсэн. Тус шалгалтаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдын ойн мэргэжлийн байгууллагын ажилтай танилцах, ойн анги, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нарын ажилтай танилцаж, хяналт шалгалт хийсэн.Бат өлзий сум . Ойн ангийн дарга Ц.Очирсүрэн, ойн техникч А.Мягмардагва, байгаль хамгаалагч Ж.Батмөнх, Н.Пүрэвтогтох, Г.Цогтбаатар, БОУБайцаагч Б.Янжиндулам нарын ажил болон 2019 оны хагас жилийн ажлын тайлантай танилцлаа. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 12-нд баталсан 79-р тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт 2019 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээ, ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ гүйцэтгэх талбайн хэмжээг баталжээ. Ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулах, талбай тусгаарлах эрхийн бичиг олгох, тогтоосон хэмжээнд багтаан аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдийн ахуйн хэрэглээний зориулалтаар багуудад хуваарилсан байна. Зөрчлийн хуулиар 7 иргэний хэргийг шийдвэрлэв.

40.000 га талбайд ойн хортон шавжтай тэмцэх судалгааг “Ой судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ын мэргэжилтнүүдтэй хийлээ.

Хужирт сум. Байгаль орчны улсын байцаагч З.Цэцэгмаа, байгаль хамгаалагч О.Алтанчимэг, Ч.Сонинбаяр нартай уулзаж сумын ИТХ-с баталсан 2019 онд ойгоос бэлтгэх модны хуваарь, мод бэлтгэлийн явц, ойн нөөц ашигласны төлбөрийн төлөвлөлт, зарцуулалт, сумын хэмжээнд модны эрэлт, нийлүүлэлтийн оновчтой арга хэмжээ авах замаар хууль бус мод бэлтгэлийг бууруулах ажлуудтай танилцав. Аж ахуйн нэгж “Өгөөмөр шунхлай ” ХХК-н үйл ажиллагаа болон мод бэлтгэлийн талбайг үзэж 11-11 мэдээллийн төвөөр мэдээлсэн иргэний гомдлыг газар дээр нь шалгахад мод бэлтгэлийн үйл ажиллагаа хууль журмын дагуу хийгдэж байгаатай танилцлаа. Хархорин . Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Хорих ангийн ойн мэргэжлийн байгууллагын дарга болон ойн инженер О.Дуламсүрэн уулзаж үйл ажиллагаатай танилцав.Тус хорих ангийн шуурхай удирдлага, хяналтын төвийн дарга, хурандаа Б. Түвшинтөгстэй санал солилцоход модны нөөц муутайгаас хүмүүжигч нарыг мэргэжлийн баримжаа олгох, уламжлалт мод, модон материал бэлтгэхэд учир дутагдалтай байна.Цаашид тусгай хамгаалалттай газраас явуулж буй ойн цэвэрлэгээ хөтөлбөрт оролцох хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.