Олон нийтийн оролцооны зөвлөлд ажиллав

0
983

    Туул голын сав газрын захиргаа нь 2019 оны 1 сард бүх гишүүдийн хурал хийж  Туул голын сав газрын олон нийтийн оролцооны зөвлөлийг байгуулав. Энэхүү оролцооны зөвлөл нь 56 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд  Улаанбаатар хотын Эрдэм шинжилгээний  болон судалгаа шинжилгээний байгууллагууд, Төрийн Бус Байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан бөгөөд Орон нутгийн Иргэдийн хурлын  төлөөлөгчид түүнчлэн байгаль хамгаалагч  зэрэг хүмүүсийн  бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.  Туул голын Сав Газрын Олон нийтийн оролцооны зөвлөлд МБОИЗ-өөс  Б.Баттогтох, А.Оюунчимэг, Ч.Азар, А.Чагнаадорж, Н. Чинзориг  нар  ажиллаж байна. Туул голын сав газрын Оролцооны зөвлөлийн гишүүд дараах ажлуудад бүгдээрээ болон хэсэг бүлгээрээ  МБОИЗ-ийг төлөөлөн оролцож байна. Туул голын дагуух Сав газрын төлөв байдлын үнэлгээний карт боловсруулах төслийн хаалтын ажиллагааны хэлэлцүүлэгт Б.Баттогтох, З.Доржпалам нар оролцов. 2018-2019 онуудад хэрэгжүүлсэн Туул голын сав газрын төлөв байдлын Үнэлгээний картыг Туул голын сав газрын захиргаа, усны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвлөх баг, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ дахь Мериландын Их Сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны төвтэй хамтран боловсруулсан төслийн хаалтын үйл ажиллагаанд МБОИЗ-ийг төлөөлөн оролцож саналаа илэрхийлэв.

    Туул голын сав газрын захиргаа болон Туул голын сав газрын оролцооны зөвлөл нь МCS-ын Кока- Кола үйлдвэр дээр зочилж саарал усны ашиглалттын талаар хийж буй ажилтай танилцав. Туул голын сав газрын захиргааны бүрэлдэхүүнд орж Туул голын эрэг дагуу хяналт, мониторинг хийх багт ажиллав. Сонгино хайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Цэвэрлэх байгууламж, Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилга байгууламжийг хамруулав.