2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл /МИНИС/ болон зөвлөх баг “Грийнтрендс” ХХК-ийн хамтран зохион байгуулсан “Нүүрснээс байгалийн нийлэг хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/-ний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн хэлэлцүүлэг болов. Тус хэлэлцүүлэгт МБОИЗ-ийг төлөөлөн УЗ-ийн гишүүн А.Оюунчимэг, ХХ-ны дарга Ж.Ганбаатар, Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж, Ногоон парламентын гишүүн Б.Баттогтох нар оролцлоо.