Өнөөдөр “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” тохиож байна
Жил бүрийн 2-р сарын 2-нд “Дэлхийн ус, намгархаг газрын өдөр’-ийг тэмдэглэдэг. Ус, намгархаг газрын ач холбогдлын талаар дэлхий нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Нүүдлийн шувуудын хувьд маш чухал ач холбогдолтой ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай РАМСАР-ын Конвенц энэ өдөр батлагджээ.
2021 оны 2 сарын 2-ны өдрийг ‘НАМГАРХАГ ГАЗАР БА УС’ гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Ус, намгархаг газрууд нь цэнгэг усны эх үүсвэр болохыг тодотгож, тэдгээрийг нөхөн сэргээх, хотжилт, болон газар ашиглалттай холбоотойгоор намгархаг газар устаж байгааг зогсоох арга хэмжээг авахыг дэлхий даяар уриалж байна.
2021-2030 оныг НҮБ-аас “Далайн шинжлэх ухаан ба экосистемийн нөхөн сэргээлт’-ийн арван жил болгосонтой холбогдуулан дэлхий даяар энэ өдөрт чухал ач холбогдол өгч байна.