НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны 12-р сарын 20-нд болсон 68 дугаар хуралдаанаар жил бүрийн 3-р сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтдын өдөр” болгон тунхаглажээ.1973 оны энэ өдөр “Зэрлэг амьтан  ургамлын ховордож буй төрөл зүйлийг худалдаалах олон улсын конивенц”-ыг баталсан бөгөөд Тайланд улсын санал болгосны дагуу “Зэрлэг амьтдын өдөр” болгосон байна.

 Энэ жилийн хувьд хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч ой, ойн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний гол үүргийг таниулан мэдүүлэх зорилгоор “Ой мод ба амьдралын хэрэгцээ: Хүн ба гарагийн тогтвортой байдал” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий дээр 200-350 сая орчим хүн ой, ойн төрөл зүйлээс амьжиргаагаа залгуулах, хоол хүнс, орон байр, эрчим хүч, эм тариа зэрэг наад захын хэрэгцээгээ хангахын тулд ойн экосистемийн олон төрлийн үйлчилгээг түшин ой модоор хүрээлэгдсэн газрын ойролцоо оршин амьдардаг.

Эх дэлхий амьд байгалийг тэтгэгч ой мод, зэрлэг амьтан,ургамлаа хамгаалцгаая.