Өнгөрсөн 9 дүгээр сард БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр анх удаа нөхөн сэргээлт хийх ажлын уулзалтыг холбогдох албаныхантай хийсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээр болсон Архангай аймгийн Цэнхэр суманд 1999 оноос ашиглалт хийгдсэн учраас биологийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх үүргийг салбарын сайд өгсөн.
“Эм Жи Эйч”ХХК-ны нөхөн сэргээлт хийгээгүй орхисон 40 га талбайгаас 10 га талбайд тус компаний нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж дууслаа. Цаашид энэ жишгийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгөөр хийн ажиллах юм.