Байгаль орчны ТББ-уудын үндэсний VII чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн өглөө 8 цагаас эхлэн чуулган зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн чуулган нь үргэлжилсэн хөл хорионы зэрэг буурч 50-н хувийн дүүргэлттэйгээр хурал цуглааныг зөвшөөрсөн үед болж байгаагаараа онцлог юм. Чуулганд МБОИЗ ТББ-ын гишүүн 225 ТББ-с нийслэлийн 75, орон нутгийн 106 ТББ-ын төлөөлөгч биеэр ирж оролцов. Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Увс, Баян-Өлгий, Завхан Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгаас дийлэнх төлөөлөгчид иржээ.

Чуулганыг нээж байгаль орчны ТББ-уудыг нэгтгэдэг шүхэр байгууллага Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ийн тэргүүн Б.Эрдэнээ “Монголын байгаль орчны чиглэлийн ТББ-ууд 2 жилд нэг удаа үндэсний чуулганаа зохион байгуулдаг. Чуулганаар Байгаль хамгаалах тухай хуульд заасан ус, газар, газрын хэвлий, ой, агаар, хөрс гэсэн үндсэн 6 обьектын хүрээнд аль нэгээр тулгамдсан сэдвийг сонгон авч чуулганы эхний хэсгээр хэлэлцдэг уламжлалтай. Тухайн сэдвээр дүгнэлт, зөвлөмж гаргадаг. Энэ уламжлалын дагуу энэ удаагийн сэдвээр усны асуудлыг хөндөн “Цэнхэр алт-Ногоон хэрэм” уриан дор чуулж байна” хэмээн үг хэлэв .

Усны сэдвийн дорх чуулганд маань БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Усны агентлагийн дарга Мягмар, АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтэсийн ахлах Цэнд-Аюуш, ЭкЦА-ны Олон нийт Соён гэгээрүүлэх хэлтэсийн дарга хурандаа Арсланхуяг, Усны үндэсний холбооны гүйцэтгэх захирал Насанбаяр нар үг хэлж үндсэн илтгэл тавьж байна.

Үдээс хойш хуралдаан МБОИЗ-ийн дараагийн тэргүүн, УЗГ, ХХ гишүүд зэрэг шинэ удирдлагын бүрэлдэхүүнээ сонгох дотоод асуудлаар үргэлжлэх юм.Чуулган маань амжилттай үргэлжилж байна.