Маргааш буюу 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутаас Монгол Ньюс мэдээллийн төв дээр МБОИЗ ТББ-ын  шинэ Удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал хийх гэж байна.

  Тус хэвлэлийн бага хурал МБОИЗ ТББ-ын Үндэсний 7-р чуулганаар батлагдсан шинэ тэргүүн С. Амгаланбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд Ч.Галтайхүү, Ц.Мөнхбаяр, Б.Батсайхан, Б.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны Гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар оролцоно.

Хурал 3-н гол асуудлыг танилцуулж мэдээлнэ.

  1. Шинээр сонгогдсон бүтэц бүрэлдэхүүний танилцуулга, болон МБОИЗ ТББ-ын цаашдын алсын хараа, зорилго, зөвлөмж
  2. Монгол Улсын Усны асуудлаар
  3. Төрийн болон хувийн хэвшил, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар

Байгаль дэлхий ногоон ургамал, ус, ан амьтан хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хадгалан үлдэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал билээ.