МБОИЗ-ийн төлөөлөл болон Ерөнхий сайдын зөвлөхтэй хийх албан ёсны уулзалт 12-р сарын 21-ний өдөр боллоо.

 Уулзалтад Ерөнхий сайдын байгаль орчин хариуцсан зөвлөх Бадамлянхуа, МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар, Удирдах Зөвлөлийн Гишүүн Ж.Оюунмаа, Г.Галтайхүү, Б.Цогзолмаа, П.Шинжээравдан, Б.Батсайхан, Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, гүйцэтгэх захирал Т.Цэрэн, хүндэт тэргүүн Б.Эрдэнэ, хуульч Г.Дашдэмбэрэл, ажлын албаны мэргэжилтэн Ч. Дулмаа, орон нутгаас Удирдах Зөвлөлийн Гишүүн Ц.Мөнхбаяр онлайнаар оролцлоо.

Уулзалтаар доорх асуудлуудыг хэлэлцэв.

  1. Уулзалтад оролцож байгаа 2 талын төлөөлөл танилцах
  2. Үндэсний 7-р чуулганаас гарсан санал зөвлөмжийг хүргэх
  3. Цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн асуудал
  4. Тогтвортой хөгжил 2050-д тусгагдсан байгаль орчны чиглэлийн заалтууд дээр МБОИЗ-өөс хийсэн шинжилгээ судалгаанд тулгуурласан саналууд зэрэг асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.

МБОИЗ-ийн зүгээс Ерөнхий сайдтай бодлого, гүйцэтгэлийн төвшинд хамтран ажиллах талаарх саналуудаа сайдын зөвлөхөөр дамжуулан уламжлалаа:

  1. Гол мөрний урсац бүрэлдэх эх усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг анхны хэлбэрт нь оруулахад ТББ-тай хамтран ажиллах түншлэлээ баталгаажуулж гэрээ хийх.
  2. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бодлогын төвшинд хамтрах, ажлын хэсэгт оруулах
  3. Байгалийн нөөцийн тооллого явуулах
  4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Олон Улсын конивенцийн хэрэгжилтийн талаар хяналт мониторинг хийх
  5. МБОИЗ-ийг бие даасан хуулийн статустай болгох, салбар салбарын эрдэмтэд Ногоон парламентийн нөөц боломжоо ашиглан бие даасан хуультай болох
  6. Ховор ан амьтны тусгай зөвшөөрлийн асуудал дээр анхаарах зэрэг саналуудаа танилцууллаа.