Ногоон Парламентын тэргүүлэгчдийн ээлжит хурал 2-р сарын 22-ны өдөр ЦУНБХтөвийн сургалтын танхимд боллоо. Тус хурал нь анхдугаар хуралдааны саналаар тулгамдаж буй асуудлуудын талаар судлаачдаас нэгдсэн мэдээлэл авах зорилгтой хугацаа товлон зарласан сонсгол байлаа. Тус хурлаар Агаар, орчны бохирдол, Ховор ан, амьтны тухай, Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт, Ус, ойн тухай нөлөөллийн ажил  4-н сэдвийн хүрээнд мэдээлэл солилсон бөгөөд агаар орчны бохирдлын хүрээнд:

  • Ц.Бээжин-агаар орчны бохирдол
  •  А.Гансаруул-Агаар орчны бохирдол ОУ-ын нөхцөл байдал
  •  Т.Мандахжаргал-Агаар орчны бохирдол МУ-ын нөхцөл байдал
  •  Ш.Энхтайван-Агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж
  • С.Цэндбаатар- Агаар орчны бохирдолтой тэмцэх талаарх хууль эрх зүйн орчны тайлбар танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж хуралдаанд оролцогчдын саналаар “Орчны бохирдлын талаар санал боловсруулах ажлын хэсэг” байгуулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар УЗГишүүн “Газар, газрын хэвлийн нөөц баялаг, ус, агаар”-ын хорооны дарга Б.Батсайхан сонгогдож 6-н дэд ажлын хэсэгтэй, хэсэг тус бүрийг хариуцсан ахлагчтай байхаар тогтов. Ажлын хэсгийн хурлыг ойрын хугацаанд товлон хуралдаж цаашид хийх арга ажиллагаа, төлөвлөгөө, гарц шийдлүүдээ судалгааны үндсэн дээр гаргаж ажиллахаар тохирон хурал өндөрлөлөө.