World Meteorological Day: 1947 оны 10-р сарын 11-ний өдөр НҮБ-аас батласан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны 03 сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил болгон дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Швецарийн Женев хотд төвтэй ДЦУБ нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол улс 1963 оны 04-р сарын 04-нд тус байгууллагын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн орон болжээ.
Дэлхийн гадаргуугийн 70 орчим хувийг бүрхэн байдаг далай бол дэлхийн цаг уур, уур амьсгалын гол хөдөлгөгч хүч юм. Энэ нь цаг уурын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр онцгойлон авч үзүүштэй сэдвийн хүрээнд, нэрлэсэн уриатай зохион байгуулдаг бөгөөд энэ өдөр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байна.
Энэ жил “ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛЖ ЭРТНЭЭС АРГА ХЭМЖЭЭ АВЪЯ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо нь үр дүнгээ өгдөг. Энэ тогтолцооны үр өгөөжийг хүн бүр хүртэх ёстой юм. Энэ нь эртнээс арга хэмжээ авах нөхцлийг хангах ёстой юм хэмээн ДЦУБ мэдэгдэж байна.
Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах, дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна