ЦЭНХЭР АЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС

0
546

#ЦЭНХЭР_АЛТ_ХЭЛЭЛЦҮҮЛЭГ_ЗОХИОН_БАЙГУУЛАГДАЖ_БАЙНА.Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны асуудлыг олон нийтэд ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх болон салбар хоорондын мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий “#Цэнхэр_алт” үндэсний хэлэлцүүлэг форум ЦУНБХТөвийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна. 💧 Тус хэлэлцүүлгийг БОАЖЯ, Усны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МҮОНТВ, Мянганы сорилтын сан, Элчин сайдын яамдууд, МБОИЗ, Байгаль орчин, хүний эрхийн төлөөх ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, салбарын сэтгүүлчид, иргэд хамтран зохион байгуулж байна. Ивээн тэтгэгч байгууллагаар АПУ ХХК, хэвлэлийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ нар хамтран ажиллаж байна.💧 Хэлэлцүүлгийн үеэр “Ус бол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл