МБОИЗ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

Бид 2022 оны 10-р сарын 17,18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан сумдын газар нутагт ажиллаж хууль бус бөгөөд байгаль орчны эсрэг хийгдэж буй үйл ажиллагаануудтай танилцсаны үндсэн дээр:

Аймгийн засаг дарга А.Ишдорж, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онги-Таац голын сав газрын захиргааны дарга нартай нэгдсэн уулзалт зохион байгуулж байна.

Уулзалтаар:

  • Байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагааг нэн яаралтай таслан зогсоох
  • Гол мөрөн, булаг шандаа хамгаалах
  • Нөхөн сэргээлтийг стандартын дагуу яаралтай хийлгэх /Биологийн болон техникийн/
  • Хохирол тооцож, тодорхой болгох
  • Агаар, орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулж буй ажлын төсөв, тайланг олон нийтэд ил тод болгох
  • МБОИЗ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтын ажиллагаатай байж, хараат бус хөндлөнгийн хяналт болон бусад байгаль орчныг хамгаалах ажлууд дээр хамтрах зэрэг асуудлуудыг хөндөж хамтран ажиллах боллоо.

You May Have Missed