ХУДГИЙН УС ХЭЭЛЭНДЭЭ

0
559

МБОИЗ-ийн төлөөлөл орон нутагт ажиллаж байгааг нутгийн хэвлэл мэдээллийнхэн олзуурхан хүлээн авч хамтарч ажиллаж байгаад талархаж байна.

Өвөрхангай аймгийн Уянга сум Өлт болон Бөөрөлжүүтийн хөндий өнөөдөр сөнөсөн гариг ийм л байдаг болов уу гэмээр өнгө дүр зурагтай олон жил болж байна.Уул уурхай олборлоод ус нутгийн ард түмний амьдрал ахуйн дээшилсэн үү Уянга сум бусдаас илүү хөгжсөн үү гэдэг асуулт гадна дотны ирсэн явсан хүмүүсээс хариулт нэхэх мэт нуур нь ногооноороо шороон улаараа эргэж байна.Нэр бүхий хэдэн хүний түрүүвч нарнаас нарны хооронд, хавраас намрын улиралд нууцгүй хэлэхэд хэдэн дарга нартайгаа түнтийсээр түүнийг нь ард иргэд хараад халгалсаар бас харамссаар өдөр хоногийг илээнэ.

Байгаль орчин гол ус газар нутаг, үр хүүхэд ирээдүй хойч, эх болсон дэлхийгээ хамгаалах ганцхан эрх ашигтай иргэний нийгмийн байгуулгуудийн төлөөлөл эрдэмтэн докторуудын хамт ерөөлийн бэлгэдэлтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна.Бидний ойлгож байгаагаар бол тэд экологийн алуурчидтай эрх зүйн хүрээнд, эр зоригийн хувьд иргэний үүргээ биелүүлэн тэмцэж яваа улс юм.Хөөрхий дөө Уянга сумын 3,7 дугаар багийн иргэд өнөөдөр тэднийг хараад ёстой нөгөө 10 жил уулзаагүй хүнтэйгээ Нарантуул зах дээр уулзав гэдэг шиг зовлонгоо ярьж зоригоо чангалж эвлэлдэн нэгдэхээ илэрхийлээд олон олон намар уураг тархинд нь хороор дүүрэн хиймэл ногоон нуур шиг бугшин цэлэлзэх нулимс бэтгэрсэн сэтгэл нь тайлагдав бололтой.Арга ч үгүй биз дээ тэдний өсөж төрсөн нутаг өвдвөл уучихдаг эмийн ургамлууд, малтайгаа болон хүнтэйгээ ундаалдаг мяралзан урсах гол ус үгүйрээд сүйрээд байгаа хойно.Газар ухаж алт олборлосон байгалийн алуурчид, гарын үсэг зурж авлига авсан төрийн алуурчид хоёроос салгаж өгөхийг нутгийн иргэд нэгдэн чанга дуугаар нэгэн зэрэг самбай хадаг хоёр гардан дэлгээд бурханд мөргөх адил тэднээс аминчлан гуйж байна.Ногооноор мэлтэлзэх нуураас шороогоор шуурах хөндийгөөс албан тушаалаар далайлгах даргаас, мөнгөөр зодох баячуудаас мөн чанар хүн чанар хоёроороо ялгарч яваа эгэлхэн малчид залхаж мөн хилэгнэж байна.

Одоо болсон худгийн ус хээлэндээ “АРВАЙХЭЭР ЧӨЛӨӨТ СУВАГ” ТВ. А.ТҮМЭНЖАРГАЛ