АМЬ ТЭМЦЭН УРСАХ ГОЛ МӨРӨН МИНЬ АВРАЛ ЭРСЭЭР

0
519

Бид Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар урсах Байдрагийн голын нөхцөлтэй газар дээр нь танилцлаа. Энд Монгол улсын Усны тухай, Ашигт малтмалын болон Байгаль орчны тухай хууль ёстой хамаа ч үгүй юм шиг дур зоргоороо авирлаж байгаа уурхайд байх юм. Усны голдирол, нуураа ухуулсан хэвээр.   

Баянхонгор аймгийн Байдрагийн гол Хангайн нуруунаас эх авч 300 гаруй км урсаад, Бөөн цагаан болон Адгийн Цагаан нуурт цутгадаг стратегийн чухал гол.Хээрийн болон говийн ургамалтай ширэг зүлгээр бүрхэгдсэн 500м-ээс 5км хүртэл өргөн хөндийтэй газар юм.

Гэтэл энд голын эхнээс адаг хүртэл 70 гаруй километр газарт 30 гаруй том жижиг уул уурхайн компани яг голын татамд алт олборлож байгалийг ямар болгож, доройтуулсныг харахад нүд хальтам байна. Зөвхөн Бөмбөгөр сумын нутагт 20 гаруй км ийм дүр зураг үргэлжинэ. Биднийг очих сургаар 2 хоногийн өмнө булж далдлаад зугтсан байна. Энэ сайхан нутагтаа эцэг өвөгдөөсөө идээшиж нутгалсаар өнөөд хүрсэн малчид ард иргэд одоо бэлчээр нутаггүй болж, ган гачигт баригдсан уул усаа хараад шаналан сууна.10 гаруй жилийн өмнө зүлгэн дээр суугаад амарч байсан тухай уулзсан хүн бүр дурсаж байна