БАЯНХОНГОР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ.

0
498

Баянхонгор аймгийн сумдын газар нутагт ажиллан илэрсэн зөрчил дутагдал, байгаль орчны тулгамдсан асуудал, хууль бус үйл ажиллагаа зэрэг асуудлаар МБОИЗ-ийн салбар салбарын мэргэжлийн баг дүгнэлт гарган аймгийн удирдлагуудтай уулзав.

Удирдлагын бүрэлдэхүүнд:

  • Засаг дарга Д.Мөнхсайхан
  • Байгаль орчны газрын дарга Э.Ганзориг
  • Экологийн цагдаагийн албаны дарга Амаржаргал
  • Мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ц.Болорчимэг
  • Бөөнцагаан-Орог нуурын сав газрын дарга Б.Ням-Очир
  • Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Б.Намуун нар оролцож байна.

Мөн Баянхонгор аймгийн МБОИЗ-ийн салбар зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөлтэй ч  уулзалтад нэгдлээ.

Уулзалтаар хуулиа хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалан, иргэдийн амьдрах орчин, уух ус, бэлчээрлэх газраа хамгаалж ажиллах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, уул уурхайн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийгдсэнийг хүлээж авах, хохирол тооцож ажиллах, хөндлөнгийн хараат бус байгууллага, иргэдээр хяналт, шалгалт хийх боломж олгох, гол мөрөн-ойн санг хамгаалах хуулийг сэргээх нь чухал болох талаар ярьж байна.

2022.10.20