Улсын их хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг МБОИЗ-ийн төлөөлөл тэргүүн С.Амгаланбаатар, УЗГ Ц.Мөнхбаяр, Г.Галтайхүү нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар МБОИЗ-ийн багийн орон нутагт ажилласан талаар болон байгаль орчны чиглэлийн бусад тулгамдаж буй асуудлаар ярилцав. Уулзалтын үр дүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо МБОИЗ-тэй байгаль орчны олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.