БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОЛБОГДОЛТОЙ 34 ХУУЛИНД ХИЙСЭН ДАТА АНАЛИЗТАЙ ТАНИЛЦЛАА

0
434

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл ТББ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамтран зохион байгуулж буй МБОИЗ-ийн дэргэдэх Ногоон парламентын өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус хуралдаанаар БОАЖЯ-ны захиалгаар хийгдсэн Байгаль орчны салбарын 34 хуулийн судалгааны явц, үр дүнтэй МБОИЗ-ийн дэргэдэх НОГООН ПАРЛАМЕНТ-ийн гишүүд, дэмжигчид болон бусад төрийн байгууллага, ТББ-ын төлөөллүүд танилцлаа.

Хуралдаанаар: -БОАЖЯ-ны захиалгаар хийгдэж буй байгаль орчны холбоотой хуулийн судалгааны багийн ахлагч хуульч, доктор, дэд проф М.Сувд, доктор Б.Оюунжаргал- Байгаль орчны тухай 34 хуулинд хийсэн дата анализын танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлэв.

-БОАЖЯ-ны НХБТГ-ын П.Сайнбилэг-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулахад “21 АЙМАГ БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГО БОЛОХ 123.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН” нь хуулийн хэрэгжилт дагаж мөрдөж байгаа байдал ямар байгааг харуулж байлаа.

-Зөвлөх Чимэд-Очир- Газрын ерөнхий хууль байгаль орчны холбоотой хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар товч танилцуулга хийж санал зөвлөмжөө нэгтгэхийг уриаллаа.

– МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Цэрэн- Цаашдын ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч хуулиудад хийсэн судалгааны дата, анализтай холбоотой санал, зөвлөмж болон Газрын багц хуулийн төсөлтэй холбоотой санал зөвлөжүүдийг Ногоон парламентаас БОАЖЯ-нд хүргүүлэх, БНАТТ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих аймаг нийслэлийн Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэх талаар танилцууллаа.