Манай оронд 612.900 га талбай бүхий хушин ой ургадаг. Улсын хэмжээний ойн санг 100% гэж үзвэл дөнгөж 5.2%нь хуш мод бөгөөд сүүлийн 10 жилд хушин ойн талбай 12%-иар багассан гэхээр хушин ойг дээд зэргээр анхаарч, хамгаалах шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар нийт хушин ойн 37% болц гүйцсэн хөгшин ой, 52% нь болц гүйцсэн ой, үлдсэн 12% нь залуу болон дунд насны ой эзэлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 10-н жилд хушин ойн талбай 12,3 хувиар багасч 9,6 ихнаяд төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учирсан байна (Ойн судалгаа хөгжлийн төв, 2020)Хушны самрыг цайруулаад гадагш нь гаргадаг тусгай зөшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд 2020 онд 13,000 тн ястай самрыг экспортод гаргаснаар 100 орчим сая долларыг Монголд оруулж ирсэн бөгөөд тухайн онд 40,000 орчим хүн самар ойгоос олзворлох үйл ажиллагаанд оролцож, амьжиргаандаа нэмэр болсон байдаг. 2022 оны байдлаар үрлэх чадвартай хуш мод бүр багадаа 2-3 ширхэг, ихдээ 56 удаагийн мунадуулсан халцархайтай, давирхай гоожсон байдалтай байгаа нь цаашдаа хатаж үхэх, хөнөөлт шавжийн голомт болох, их үрийн жилийн давтамж холдох, хуш модны үрлэх чадвар буурч байна. Манай ойн анги, мэргэжилтнүүд судалгаагаа маш сайн тооцож гаргадаг ч ууланд очсон хүмүүс тухайн нөөцөөс талыг нь зэрлэг амьтдын идэш, тэжээлийн нөөцөд үлдээнэ гэсэн ойлголт огтхон байдаггүй. Хамгийн их нөлөөнд орсон нь Хангайн нуруу, тэр дундаа Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгууд байна. Мөн хуш мод нь шилмүүст модноос хамгийн удаан ургадаг, нөхөн сэргэлт бага, үржил удаан, хүний гараар тарьж ургуулахад асар их зардал, цаг хугацаа, арчилгаа шаарддаг. Тиймээс ойн дагалт баялаг нэрээр самар түүж мод гэмтээх, цаашлаад эко системд учруулж буй хор хохирлыг бууруулахад зөв шийдвэр, үр дүнтэй гарц гаргалгаа үгүйлэгдэж байна.
- Энэ талаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Нээлттэй хором нэвтрүүлэгт МБОИЗ-ийн эрдэмтэн, судлаач тэргүүтэй гишүүн байгууллага, дэмжигчдийн төлөөлөл бусад төрийн байгууллагын төлөөлөл албан тушаалтан, судлаачид, ААНБ-ын төлөөлөлтэй хамт оролцож гарц шийдлийн тухай хэлэлцэж, саналаа хэллээ.
- Самар түүх хугацааны хувьд
- Эрх олгох субьект
- Хянах шалгах процесс
- Зөв менежмент шаардлагатай
- Мэдлэг мэдээлэл дутмаг
- Байгалийн нөөц ашигласны төлбөр зөв зарцуулагддаггүй
- Иргэдийн хяналт, оролцоо муу гэх мэт олон асуудлуудыг бүх талаас хэлэлцэж, ярилцлаа. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл