Өнгөрөгч 11-р сард МБОИЗ-өөс Байгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт дүгнэлтээ танилцуулж хэвлэлийн хурал хийсэн билээ.

 Улмаар хуулийн хэрэгжилт төсвийн зарцуулалтын талаар 21 аймаг, нийслэлийн засаг дарга нарт албан шаардлага хүргүүлж БНАТ-ийн орлогыг зориулалтынх нь  дагуу байгаль орчинд зарцуулахыг анхааруулж мэдэгдсэн.

 Анхдагчийн өлгий гэгддэг Булган аймгаас өнөөдөр бидэнд хариу ирлээ.                                                   Булган аймаг нь ирэх онд 5,3 тэрбум төгрөгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаа баталсан тогтоолыг албан бичгээр баталгаажуулж ирүүлсэн байна.

Цаашид бусад аймаг үүний адил хуулиа хэрэгжүүлж байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээхэд гар бие оролцоно гэдэгт итгэж хүлээж байна. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл.