Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан зохион байгуулсан “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын 16 төлөөллийг оролцуулан, агаарын бохирдлыг тойрсон асуудлуудыг далайцтай хөндөн, бодитой шийдэл хайснаараа онцлог боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид, судлаач, эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар хэрхэн, юу гэсэн талаар Онцлох эшлэлүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа:-Дата, мэдээллээ зөв гаргахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Агаарын чанарын нэг индекс болох РМ2.5, РМ10-ыг өмнө нь цаг тутамд мэдээлдэг байсныг гурван цагаар дундажладаг болсноор утаа буурсан гэж иргэдийг хуурч байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Цэвэр агаар” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг:
-Агаарын бохирдлын улмаас монголчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй нь олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүсэх хэмжээнд хүрсэн.