Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын статусаа хадгалсаар байх уу?

  • Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээ нь агаарын бохирдлын 80%-ийг,
  • Хог шороо болон хөрсний бохирдлоос 4%,
  • Тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь 10%,
  • Дулааны цахилгаан станцууд агаарын бохирдлын 6%-ийг бүрдүүлж байдаг.

Агаарын бохирдлыг бууруулахад

  • 2000-2018 онуудад 1 их наяд төгрөг,
  • 2017-2019 онд 43 ажил төлөвлөсөн ч 100% хэрэгжилттэй ажил ердөө 3 л байна…
  • 2021 онд 451 тэрбум төгрөг зарцуулсан гэж Аудитын газраас мэдээлж байсан,
  • 2022 онд 800 тэрбум төгрөг зарцуулсан нь Эрдэнэс тавантолгой компанийн мэдээлэл ил болсноор олон нийтэд мэдэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол улсад,

  • Уушгины хорт хавдрын шалтгаант нас баралтын 29%,
  • Тархины харвалтын шалтгаант нас баралтын 24%,
  • Зүрх судасны шалтгаант нас баралтын 25% нь хүрээлэн буй орчны агаарын бохирдлоос үүдэлтэйг дурджээ.

 Анагаах ухааны чиглэлийн судлаачид 170 хүүхдэд судалгаа хийхэд цусан дахь хар тугалгын хэмжээ нь 4.5-5.6 гэсэн тоо гарчээ. Дэлхийн стандартад 3.5-аас дээш бол аюултай гэж үздэг.

Агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсвэл мэс ажилбар хийлгэж авахуулахад хүрч байна.

Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэн.

Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн.

Агаарын бохирдол нь байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засаг, эрчим хүч, мөн хүний эрхийг хамарсан өргөн хүрээний асуудал тул ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТҮВШИНД анхааруулъя.

Ерөнхий зохион байгуулагч:

Хамтран зохион байнуулагч