МБОИЗ-ийн дэргэдэх “НОГООН ПАРЛАМЕНТ”-ын гишүүд Агаарын бохирдлын асуудлаар холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болон хараат бус судлаачдын бүрэлдэхүүнтэй “АГААРЫН БОХИРДОЛ-АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт хэлэлцүүлгийг хийж олон жил шийдэгдэхгүй бугшсан асуудлуудын талаар авч хэлэлцсэн билээ.Хэлэлцүүлгээс Ukhnaa KhurelsukhOyunerdene LuvsannamsraiГомбожавын Занданшатар нарт албан санал, албан шаардлага хүргүүллээ.Тухайн шаардлагадаа яаралтай “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ” зохион байгуулж иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул занал учруулж буй орчны бохирдол тэр дундаа  АГААРЫН БОХИРДЛЫН  асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүн, санхүүжилт, зарцуулалтын мэдээ, мэдээллийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгох, хэрэгжилтийн үр дүнг бүрэн хангуулахыг шаардаж, олон нийтийн мэдээллийн зөрүүг арилгаж үнэн зөв нэгдсэн мэдээллээр хангах, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг эзэнжүүлэх, олон нийтийн оролцоо хяналтын нэмэгдүүлэхэд зорьж байгаа болно.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бохирдлын эсрэг Үндэсний аюулгүй байдлын тэргүүн төрийн өндөрлөгүүдийг идэвх санаачлагатай хамтран ажиллахыг шаардаж байна.