МҮОНРТ-ийн #Нээлттэй_хором нэвтрүүлгээр холбогдох төрийн байгууллага, хараат бус судлаачид, иргэн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан “АГААРЫН БОХИРДОЛ-АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл /МБОИЗ/ эрдэмтэн судлаачид, гишүүн байгууллагуудтайгаа оролцож байр сууриа илэрхийллээ…

Агаарын бохирдлын асуудлаар яаралтай “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ” зохион байгуулах шаардлагатайг хэлэлцүүлэг онцолсон. Нэвтрүүлэг 2023.02.09-нд МҮОНРТ-ээр цацагдана.