МБОИЗ САЛБАР ЗӨВЛӨЛ

0
462

Хэнтий аймгийн салбар зөвлөлийн дарга Сандаг, Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Оюунмаа нар ирж МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар, гүйцэтгэх захирал Т.Цэрэн нартай уулзаж орон нутагт тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхээр хэрхэн ажиллаж буй талаараа ярилцаж, туршлага солилцлоо.

Хэрлэн голд аюул учрах гэж байгаа тухай баримтууд авч ирж танилцуулав. Өөр өөрсдийн нутагтаа , салбартаа хийж бүтээсэн зүйлстэй, үлгэр жишээ авч суралцмаар, туршлагаас нь хуваалцмаар эрдэмтэн судлаач, нөгөө талаар тууштай тэмцэгч хүмүүс. Орон нутагт байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьдог, гар бие оролцохыг, дуу хоолойгоо нэгтгэж илүү хүчирхэг болохыг хүсдэг бол, хүчирхэг багийн дэмжлэг хэрэгтэй бол 21 АЙМАГТ БАЙХ САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН ҮҮД ХААЛГА ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ.

Ус ууж, агаар амьсгалж буй хүн бүрийн оролцоо байгаль орчны салбарт дутаж, үгүйлэгдэж байна. АМЬД БАЙГАЛИА ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ