Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газартай МБОИЗ ТББ-ын удирдлагын баг хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав. Ойн газрын дарга Б.Оюунсанаа, МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар, МБОИЗ-ийн УЗГишүүн Г.Галтайхүү,Ж.Оюунмаа, МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар уулзалтад оролцов.

Уулзалтаар: 

  • Байгалийн баялаг, самар жимс, эмийн ургамлыг зөв зохистой түүх, хамгаалах, нөхөн сэргээлт хийх сургалт, мэдээлэл хийх
  • Ойн дагалт баялаг ашиглах зөвшөөрөл олголт, ашиглалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих
  • Уул уурхайн компанийн нөхөн сэргээлтийг хүлээж авсан үр дүнд хяналт тавих, нөхөн сэргээх аргачлал, түүнийг хянах, үнэлэх сургалт зохион байгуулах
  • Тэрбум мод аяны хүрээнд сургалт зохион байгуулах, хавар намрын тарилтын үед орон нутагт салбар зөвлөлөөрөө дамжуулан хяналт тавьж ажиллах
  • Тэрбум мод тарих хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй олон нийтэд таниулах, төр, ТББ, иргэд, ААНБ-уудыг холбох
  • Тэрбум модны хүрээнд одоо байгаа ойн сангаа хамгаалах бодлогод анхаарах
  • “Ойн залуу манлайлагч хөтөлбөр”; хамтран хэрэгжүүлэх /МБОИЗ хөтөлбөрийг санаачлаад төсөл бэлэн болгосон/
  • Ойн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг салбарын олон чухал бодлого, хэрэгжилт дээр хамтран ажиллахаар болов.

Төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил аж ахуйн нэгж, компаниуд хамтран ажиллаж, ойлголцож байж ажил урагшлах, үр , дүнд хүрэх, улс хөгжих үндэс болно.

Үндсэн хуулийн заалт Иргэний журамт үүргээ биелүүлэн байгаль орчны төлөө гар бие оролцох, дуу хоолойгоо хүргэх, нөлөөллийн ажил зохион байгуулахыг хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. НОГООН БАЙГААСАЙ.