АРААС НЬ АСУУДАЛ ТАВИХ БИШ УРЬДЧИЛАН АРГА ХЭМЖЭЭ АВЦГААЯ

0
395

Аймгийн Засаг дарга нарт 3-р сарын 1-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг аймгийн хилээр таслан зураглаж хавсаргасан, “45 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно” гэсэн тайлбар бүхий тоотыг 1 ш CD дагалдуулан хүргүүлсэн байна. Зарим аймгийн ЗД нар хариуцлагаас зугатаах үүднээс санаатайгаар, мэдээгүй гэх тайлбартай саналаа ирүүлэхгүй хугацаа хэтрүүлдэг бодит байдал бий. Энэ нь зөвшөөрснөөр бүртгэгдээд тухайн бүс нутаг, иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлдэг.

 Иймд аймгийн ЗД-аасаа энэхүү CD дээрх зураг, SHP файл зэрэг материалыг сумдын удирдлагууд хуулбарлан авч аймаг, сумын иргэддээ танилцуулж, саналыг нь авч чухал газруудаа талбайн зураглалаас хасуулах тухай шийдвэр, тогтоолыг аймгийн Засаг даргадаа хүргүүлэх зайлшгүй хэрэгтэй.

Энэ шийдвэр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой нөлөөлж болзошгүй тул сайтар тунгаан идэвхтэй анхаарах, ажиллах нь чухал.

 Нэгэнт батлагдвал эдийн засгийн өгөөж нь тодорхойгүй олон арван лиценз ар араасаа олгогдох тул бид юугаар ч уйлсан нэмэргүй болохыг анхаараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна.

https://m.facebook.com/story.php?story_fbid=6084365561622037&id=100001459592020&mibextid=Nif5oz