ТББ-Д НИЙГМИЙН МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА.

0
429

МБОИЗ төрийн бус байгууллага маань байгаль дэлхий уул ус хүний эрх эрүүл мэнд тогтвортой хөгжлийн төлөө гэсэн маш олон байгууллагуудаар эгнээгээ тэлсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүсээс бүрдсэн байдаг билээ.

Түүний нэг нь “БИД ТУУЛ ГОЛЫНХОН” ТББ юм.

Хавар болж цас мөс хайлж шар усны үерээр орчны хог хаягдал,бохир хөрс Сэлбэ, Туул голд урсан орохоос сэргийлж их цэвэрлэгээ хийж голын эрэг орчмыг цэвэрлэхээр уриалга гаргаж өөрсдөө манлайлан зохион байгуулж гар бие оролцсоор байгаа билээ.

“Бид Туул голынхон” ТББ-аас санаачлан УБ хотын Сити их сургуулийн 6 багш, 200 оюутантай хамтарч 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  Сэлбэ голын гүүрийг угааж цэвэрлэсэн байна.