ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ УРИАН ДОР “ЦЭНХЭР АЛТ” УСНЫ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО

Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна.

Иймд усны нөөцийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сав газрын захиргаад, усны салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчдын төлөөлөл, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 800 гаруй төлөөлөл уг чуулганд нэгдэж байна.

Чуулганыг угтаж 2023 оны 03 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд гадаргын болон газрын доорх усны нөөц, түүний тулгамдсан асуудлууд, усны салбарын эрх зүйн орчны хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулах юм. Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар оролцоно.

Чуулганыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл /МБОИЗ/ хамтран зохион байгуулж буй бөгөөд чуулганд оролцохыг хүсвэл

email хаяг: irgeniizuwlul@gmail.com,

утас: 70131400 дугаарт холбогдоно уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

УСНЫ ГАЗАРHanns Seidel Foundation Mongolia