Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд

0
509

Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы хүрээнд “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд“ гуравдугаар салбар хуралдаан  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 3-р сарын 22-ны өдөр болж байна.

Салбар хуралдааныг  олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагийн нэг нь  Хансс Зайделийн сан хамтран зохион байгуулж ивээн тэтгэн дэмжин оролцож тус газрын тэргүүн Феликс Гленк нээлтийн үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.

Ханнс Зайделийн Сан, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк:

Германы боловсролын тогтолцоо, хичээлийн агуулгад тогтвортой хөгжлийн 17 зорилгыг маш сайн шингээж өгсөн байдаг. Тэр утгаараа багаас нь усны тухай ойлголт, мэдээллүүдийг суулгаж өгдөг. Ингэснээр Герман хүмүүс багаасаа усны ач холбогдлыг ухамсарлаж ойлгоод, өдөр тутмынхаа ажил амьдралд мөрдөөд явах боломж бүрддэг гэж ойлгож болно хэмээн ярилаа.

(3) Facebook

Энэ жилийн усны өдрийг салбар хуралдаанууд болон нэгдсэн чуулган хэлбэрээр өргөн хүрээнд тэмдэглэх бөгөөд оюутан сурагчдын дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаануудыг зарлан ЦУНБХТ-ийн хүрээнд үзэсгэлэнгийн танхимд уралдаанд оролцогчдын зургаар үзэсгэлэн гаргасан байна.