#World_Water_Day_2023

Өнөөдөр Дэлхийн Усны Өдөр,

Энэ өдөр улс гүрнүүд УCны талаарх бодлогоо дахин хэлэлцэх,сайжруулах, нэгдсэн бодлоготой болох болон хүмүүст УСны ач холбогдлыг сурталчлан таниулах, нүүрлэж буй аюулыг сануулах зорилгоор 20жилийн өмнө НҮБ-с зарлаж байв.

 Өөрлөлтийг хурдасгая уриан дор Усны салбарын эрдэмтэн судлаачид, усны төлөө үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллага иргэний нийгмийнхэн бүгд л энэ өдөр дуу хойлгоо нэгтгэн усаа хайрлах хамгаалах зохистой хэрэглэх талаар олон үйл ажиллагаа явуулж өнгөрөөдөг.

Гэвч ус нь зөвхөн тэдний асуудал биш юм.

Хүн бүр уснаас хамааралтай байдаг тул усаа хайрлаж хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал.

Өөрт нь огт хамаагүй юм шиг дуугүй байж, хажуугаар нь чимээгүй өнгөрсөөр байх хооронд бидний эрүүл мэнд хохирч байгааг хэзээ анзаарч анхаарах вэ.

Усаа яагаад хайрлах хамгаалах хэрэгтэй вэ гээд та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

УСЫГ ХАЙРЛАХ, ХАМГААЛАХ ШАЛТГААН

  • Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж дулаарал 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2 дахин нэмэгдсэн
  • Газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд орж, 76%-ийн цөлжилттэй
  • Манай улсаас гаралтай орон нутгийн иргэдийн аж ахуй амьдралд асар өндөр хохирол учруулдаг шар түйрэн 30 жилийн өмнө 2-9 удаа болдог байсан бол одоо 50 өдөр болж огцом нэмэгдсэн.
  • 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол 2015 онд 29.3% болж тасалданги буюу алаг цоог тархалттай болсон.
  • 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгэсэн байна.

Гол горхи, нуурынхаа эхийг дархлан хамгаалах нь чухал

 Энэ өдөр дэлхийн УС-ны бүтэц хамгийн зөв буюу талст хэлбэрт хамгийн ихээр ойртдог учир УС сайн УУГААРАЙ бас ХАЙРЛАН ХАМГААЛААРАЙ!

УСНЫ тухай сонирхолтой мэдээллүүд:

  • #УС бол байгаль дахь бүрэн судлагдаж, нууцыг нь тайлж чадаагүй ч хамгийн гайхамшигтай бас хамгийн ХҮЧИРХЭГ нь.
  • Бие биедээ хайртай дотно хүмүүс хол байсан ч бие биенээ мэдэрдэг шалтгааныг

ХҮН-ий биеийн 70-90% УС-аас бүрддэгтэй холбох нь бий.

  • Мөн 1 газрын усыг 2 өөр шилтэй саванд хийж тавиад нэгнийх нь бүтцэд өөрчлөлт хийхэд нөгөөх нь даган хувирч байсан гэнэ.
  • Дэлхий дээрхи хамгийн гайхамшигтай, бүрэн судалж, орлуулан гаргаж чадаагүй ганц зүйл бол #УС
  • Бүх биет хөлдөхдөө эзэлхүүнээ агшдаг бол УС тэлнэ.
  • Бүх бодис хүндийн хүчний дагуу доош зүтгэдэг бол УС ан цав, ургамал, хөрсний гуурсан хоолойгоор дээшээ зүтгэдэг
  • Зөв бүтэцтэй буюу талст хэлбэртэй УС нь хүний тархинд бас антирктидын мөсөн дор байдаг.
  • Гэхдээ бид өөрсдөө энгийн УС-ыг хувиргах чавдартай.
  • УС дэлхийг захирдаг бол
  • УС-ыг хүн захирдаг гэнэ.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

#УсныТухайСонирхолтойБаримт