ЯАГААД МОД ТАРИХ ХЭРЭГТЭЙ ВЭ.

0
298

Өнөөдөр Байгаль орчны асуудал нь халдварт өвчин, дайнаас илүү чухал болжээ. Яагаад гэвэл халдварт өвчнийг, дайны асуудлыг, ОУ-ын харилцааны асуудлыг улс орнууд шийдвэрлэж болно. Хэсэг цаг хугацааны дараа ч гэсэн энэ асуудал шийдвэрлэгдээд эерэг болохыг бид өнгөрсөн 3-н жилийн хугацаанд харлаа. Гэтэл БО асуудал бол ганц улс, ганц үндэстэн эсвэл ямар нэгэн олон нийт улс төрийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэхээс илүү хүн төрөлхтөн нийтээрээ хамтарч нэг сувагтай нэг ойлголттой болж байж БО-ны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Шийдвэрлэх боломжгүй асуудлыг  шийдвэрлэх боломжтой юм гэдгийг бид ойлгож байна.

 Монгол орон байгаль цаг агаарын хувьд, байгаль экологийнхоо хувьд хүүхдийн зулай шиг маш эмзэг байдаг. Өнөөдөр Монгол орны байгаль цаг агаар дэлхийн дулааралтай холбоотой дата мэдээлэл жилээр биш бараг сараар, улирлаар өөрчлөгдөж байж байгаа байх нь. Гэтэл бид нар энэ их хурдыг гүйцэж чадахгүй байдаг байна. Би клубынхаа оюутнуудтай 16 жилийн туршид мод тарьж байна. Зүгээр л байгаль цаг агаарын дулаарлыг, байгаль экологийн тогтолцоог өөрчлөгдөж байгаа зүйлийг бага ч гэсэн зогсоохын төлөө мод тарихаас гадна хамгийн гол нь хүүхэд залуучуудын сэтгэлгээнд байгаль экологио хамгаалах, байгаль экологид эерэг нөлөөтэй амьдрах, түүнд дасан зохицох, тэр сэтгэлгээг төлөвшүүлж өгөхийн тулд бидний үйл ажиллагааны зорилго байдаг. МО-ны дөнгөж 6-7% нь  ой мод гэж байгаа гэтэл бид энэ ой модоо яг энэ чигээр нь хамгаалж үлдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон  байгаа. Гэтэл цаг улирал өнгөрөх тусам бидний жаахан байгаа, 6-7-хон хувийг эзэлж байгаа ой мод хорхой шавжинд идэгдэж, өмхөрч унаж, ойн доройтолд орж байгаа.Бидний тарьж байгаа жил болгон ургуулж байгаа модны хэмжээ энд хүрэхгүй байгаа.

Мод яагаад тарих ёстой вэ? Мод яагаад ургуулах ёстой вэ? Энэ бол цаад зорилго нь устай холбоотой байдаг. Өнөөдөр МО байгаль цаг агаарын хувьд эмзэг байхаас гадна усны маш их хомсдолд орж байгаа, усны их хомсдолын аюулын ирмэг дээр байгаа улс байгаа. Усыг барих хамгийн гол зүйл нь мод юм. Тиймээс мод ус 2 хүйн холбоотой буюу Монголын экологийн гол сахин хамгаалагч хүчин зүйлүүд байдаг. Тиймээс бид модоо тарьж, усныхаа ундаргыг сайжруулах, усныхаа ундаргын тогтолцоог бий болгох, усаа хэмнэх сэтгэлгээг төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг бид ойлгох ёстой болж байна.