Сайн жишиг тогтоов/A good precedent has been set

0
257

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УСНЫ ГАЗАР долоо хоног бүрийн лхагва гарагт 18 цагаас иргэний нийгмийн байгууллагууд, ТББ, иргэдийг хүлээж авч, санал бодол, шүүмжлэл гомдлыг сонсдог, хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг болсон нь талархууштай жишиг болгох ажил билээ.

Энэ 7 хоногийн уулзалтаар МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөл, Ч.Азар -Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе ТББ, Г.Чагнаадорж-Ариун суврага ТББ, О.Наранцогт- Уст Туулын төгөл ТББ Усны газрын дарга З.Батбаяртай уулзан олон асуудлуудын талаар ярилцжээ.

Өнөөдрийн гол сэдэв машин угаалгын газруудад 1 сарын 1-ээс цэвэр ус нийлүүлэхгүй тухай асуудал байсан бөгөөд уулзсан хүмүүс ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. З.Батбаяр:”Иргэдээ сонсож үйл ажиллагаандаа тусгах нь төрийн байгууллагын үүрэг, иргэд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ус гол, усны нөөцийн төлөө тэмцэх нь бидний зорилго юм”Бүх Сав газрын захиргаад иргэдээ сонсдог цагтай болж, иргэдийн санал бодлыг ажилдаа тусгадаг, хамтран ажилладаг байх шаардлагатай байна” хэмээн уулзалтдаа дүгнэн хэллээ.

Үнэхээр БОАЖЯ-ны салбар агентлагууд, сав газрын захиргаад, Экологийн цагдаагийн алба Усны газрын нээлттэй уулзалтын жишгийг даган хэрэгжүүлдэг болчихвол байгаль экологи, хүрээлэн буй орчныхоо төлөө хийж буй ажлууд нь маш хурдан ажил хэрэг болж хамтран нэгдэж, хийж хэрэгжүүлж чадах болно. Сайхан ажлыг эхлүүлж , сайн жишиг тогтоож, иргэдээ сонсдог Усны газрын хамт олонд талархаж байгаагаа бүх гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.