ЕРӨНХИЙ САЙДЫН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ/PRIME MINISTER MORNING MEETING

0
198

МБОИЗ-ийн баг Eрөнхий сайдын 25 дахь “Өглөөний уулзалт”-д оролцож байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар байр сууриа илэрхийлж байна. Уулзалтад МУ-н Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн захирагч Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Чойжилсүрэн нар оролцогчдод мэдээлэл өгч, асуултуудад хариулан, саналуудыг сонслоо. Ялангуяа ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг онцлон эрдэмтэд, судлаачид, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагууд саналаа нэгтгэж байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү: “Ийм илэн далангүй, нээлттэй уулзалтыг тогтмол хийдэг баймаар байна. Ядаж улиралд нэг удаа хийвэл хаана хаанаа хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улс хийхгүйгээр цаашаа явахгүй. Татварын бодлогоор дэмжиж л үүнийг хийнэ. Монголын байгаль орчны иргэний зөвлөл бол 21 аймагт салбартай, төрийн бус 200 гаруй байгууллагыг нэгтгэсэн байгууллага. Японы буцалтгүй тусламжаар барьсан, Зайсанд байдаг байрны нэг жижигхэн өрөөнд ажилладаг. Үүнд анхаарч өгмөөр байна. Манай сан нэг сая мод тарьсан. Нийслэлд гэхэд Энхтайваны гүүрний хажуу талаар ой байгуулах боломжтой. Төр дэмжмээр байна” хэмээн уулзалтын үеэр хэллээ.

G. Galtaihuu, a member of the Mongolian Environmental Civic Council and the head of Chinaagiin Galsan Foundation, describes the Mongolian Environmental Civic Council as an organization that unites more than 200 non-governmental organizations from 21 provinces. Galtaihuu emphasizes the foundation’s previous accomplishment of planting one million trees. In line with this, Galtaihuu proposes a potential initiative to plant trees along the side of the Peace Bridge in the capital city. He stresses the importance of government support for this endeavor